“LEDVIR”, “HARVONI” ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Элэгний С вирусийн эмчилгээний “Ledvir” болон “Harvoni” эмийн төлбөрийг банкны зээлээр төлөх боломжтой болж байна. Үүнтэй холбоотой санамж бичгийг Хас банк, Эрүүл мэнд, Спортын яам болон С вирусийг тоолох итгэмжлэгдсэн лабораториуд, С вирус устгах эм ханган нийлүүлэгч байгууллагууд үзэглэлээ. Энэ хүрээнд Хас банк иргэдэд гурван жилийн хугацаатай дөрвөн сая хүртэлх төгрөгийн зээлийг тогтмол орлоготой, элэгний С вирусийн эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдэд 1.2 хувийн хүүтэйгээр олгохоор болсон юм. Зээл авсан иргэд мөнгөө тусгай картанд оруулж, санамж бичиг байгуулахад хамтарч байгаа хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас С вирусийн эмчилгээтэй холбоотой үйлчилгээ авах, “Ledvir” болон “Harvoni” эмийн төлбөрийг хийх бололцоо бүрдэж байна. Үүнээс өмнө “Монгол эм импекс” компани Капитал банктай гэрээ байгуулж, иргэдийг “Ledvir” эмийг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлж байсан юм.

Эх сурвалж: www.bloombertv.mn

LEDVIR эмийг Капитал банкны зээлээр авах боломжтой боллоо

Монгол Эм Импэкс Концерн “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийн хүрээнд Капитал банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж барьцаагүй, 6 хүртэлх сарын хугацаатай, 1,9 хувийн хүүтэй зээлээр АНУ-ын Mylan компаний Ledvir эмийг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр элэгний С вирүстэй өвчтөнд очих эмийн хүртээмж өсч, илүү олон хүн аюулт өвчнөөсөө ангижрах боломж бүрдэж байгаа юм. Та элэгний С вирүсийг эмчлэх Ledvir эмийг зээлээр авах хүсэлтэй бол Капитал банкны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн аль салбарт хандан хүсэлтээ гаргаж болох юм. Элэгний С вирүсийг эмчлэх Ledvir эмийн эмчилгээний үр дүн нь 98-99% бөгөөд Монгол Эм Импэкс Концерн нь энэхүү эмийг ижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцангуй хямд үнээр буюу 520,000 төгрөгөөр /1 хайрцаг/ Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймаг байрлах өөрийн салбаруудаар худалдаалж байгаа юм.

Монгол Эм Импэкс Концерн 10 дахь жилдээ “ТОП-100 ААН”-ийн нэгээр шалгарлаа

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай.

Тэгвэл 2015 оны “ТОП-100 ААН”-ийн нэгээр Монголын эм хангамжийн ууган компани Монгол Эм Импэкс Концерн шалгарч эрүүл мэндийн салбарын тэргүүлэгчийн байр сууриа бататгалаа. Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл дэлхийд нэр хүндтэй 30 гаруй улс орны 70 гаруй эм үйлдвэрлэгч компаний бүтээгдэхүүнийг Монголынхоо эрүүл мэндийн байгууллага, хүн арддаа хурдан шуурхай найдвартай хүргэсээр ирсэн бөгөөд Монголдоо дэлхийн анагаахын дэвшилтэт технологи шингэсэн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Continue reading

МОНГОЛ ЭМ ИМПЭКС КОНЦЕРН “ЭЛЭГНИЙ С ВИРҮСГҮЙ МОНГОЛ УЛС” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж “Хепатит С вирүсийн эмчилгээний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын симпиозумыг 4-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна. Continue reading

“ВИРҮСТ ГЕПАТИТЫН ВЕРТИКАЛ ХАЛДВАРЫН ХЯНАЛТ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

4-р сарын 19-ны өдөр Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЭХЭМҮТ, Швейцар улсын Новартис фарма компанитай хамтран улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдэд “ВИРҮСТ ГЕПАТИТЫН ВЕРТИКАЛ ХАЛДВАРЫН ХЯНАЛТ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.  Continue reading

“Иммуноглобулин Ж”-г Монгол Эм Импекс Концерн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өглөө.

Улаан бурхан өвчний үед дархлаа дэмжих хамгийн чухал тариа болох 100 ширхэг “Иммуноглобулин Ж”-г Монгол Эм Импекс Концерн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өглөө.

Монгол Эм Импекс Концерн нь улаан бурхан өвчний дэгдэлтийн энэ үед эмчилгээнд нэн чухал шаардлагатай, чанартай эм тариаг таслахгүй хангахаар ЭМСЯ болон бусад албаны хүмүүстэй шуурхай хамтран ажиллаж байна.

Береш – Дархлаа дэмжих шидэт дусал

Хаврын улирал ирсэнтэй холбоотойгоор хүний биеийн дархлаа суларч өвчлөл ихэсдэг. Энэ үед чанартай, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхээс гадна нэмэлтээр хүний биед хэрэгтэй амин дэм хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Европын №1 дархлааны бэлдмэл BERES /Береш/ нь дархлаа сулрах, ядрах, нойргүйдэх, бие сульдах, хоолны дуршил буурсан үед хүний биед шаардлага амин дэмүүдийг нөхөх үйлчилгээтэй юм. Та Береш бэлдмэлийг Монгол Эм Импэкс Концерны бүх салбаруудаас худалдан авах боломжтой.

Береш – Дархлаа дэмжих шидэт дусал

Австри улсын ханиалганы эсрэг, витаминтай чихэр 15% хямдарлаа

Австри улсын ханиалганы эсрэг болон хүний биед шаардлагатай витаминуудыг агуулсан чихэрүүд 15% ХЯМДАРЛАА. Энэхүү бүтээгдэхүүн хүний биеийн дархлаа суларч, өвчлөмтгий болдог хаврын улиралд тун хэрэгтэй бүтээгдэхүүн бөгөөд чихэрлэг амттай учраас ханиалгатай, витамин, амин дэм шаардлагатай байгаа бага насны хүүхдүүдэд тохиромжтой. Та энэхүү бүтээгдэхүүнийг “Монгол Эм Импэкс Концерн”-ы Улаанбаатар хотын бүх салбараас худалдан авах боломжтой.

Олон улсын эмч нарын өдрийн мэнд хүргэе

Монгол улсынхаа өнцөг булан бүрт хүн ардын эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах хэцүү бөгөөд хүндтэй албанд өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвараа дайчлан ажиллаж байгаа бүх эмч нартаа Монгол Эм Импэкс Концерны хамт олноос Олон улсын эмч нарын өдрийн мэндийг хүргэж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Элэгний эмч, мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг зохион байгууллаа

Өнгөрөгч бямба гараг буюу 3-р сарын 26-ны өдөр Монгол Эм Импэкс Концерн, Монголын Гастроэнтерологийн Холбоо, Чех улсын промед компани хамтран “Архины болон архины бус шалтгаант элэгний өөхжилт эмгэг – Дотрын анагаах ухааны тулгамдсан асуудал болох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Continue reading